Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Consulate General of Mongolia in Osaka
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал дахин авах тухай PDF Print E-mail
Written by osaka   
Friday, 30 June 2017 07:44
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад оршин суугаа иргэдээс санал авах хоёр дахь санал хураалтын ажиллагааг 2017 оны 7 дугаар сарын 4-ний Мягмар, 5-ны Лхагва гарагт 7:00-22:00 цагт явуулахаар Сонгуулийн Ерөнхий хороо шийдвэрлэсэн.
2017 оны 5 дугаар сарын 1-20-ны өдрүүдэд бүртгүүлж баталгаажсан сонгогчдын нэрсийн жагсаалтаар буюу 2017 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд санал авсан жагсаалтаар хоёр дахь санал хураалтыг явуулна.
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий Консулын газарт нийт 136 иргэн сонгуульд саналаа өгөхөөр баталгаажсан бөгөөд Ерөнхий Консулын газрын Face book-д байрлуулсан болно.

МОНГОЛ УЛСААС ОСАКА ХОТНОО СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР 2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН 28-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН БАЙРШЛАА ӨӨРЧЛӨН ДООРХ ШИНЭ ХАЯГТ ШИЛЖСЭН ТУЛ ИРГЭД ТА БҮХЭН ДООРХ ЗУРАГТ ҮЗҮҮЛСЭН БАЙРШЛЫН ДАГУУ ИРЖ САНАЛАА ӨГӨХИЙГ ХҮСЬЕ.

ХАЯГ:
541-0059
大阪市中央区博労町1410
エステート博労町ビル3301,303号室

The Consulate General of Mongolia in Osaka
Room 301, 303, 3rd Floor, Estate Bakurouchou Building,
1-4-10 Bakurou -machi, Chuo-ku, Osaka, 541-0059
Tel:(81)6-4963-2572, Fax(81)6-4963-2574
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 

Last Updated on Friday, 30 June 2017 07:47
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ PDF Print E-mail
Written by osaka   
Tuesday, 02 May 2017 05:52
There are no translations available.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
2017
ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР
БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.
Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.
• Сонгогчдын б
үртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,
• Саналаа
өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
• Осака дахь ЕКГ-т ирж саналаа
өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЕКГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

541-0059 大阪市中央区博労町351
御堂筋グランタワー19
在大阪モンゴル国総領事館
хаягаар шуудангаар, эсх
үл

0662417762 дугаарын факсаар, эсхүл
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it гэсэн и-мэйл хаягаар илгээж, бүртгүүлнэ үү.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд гадаад паспортоо заавал авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.
Саналаа
өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.
Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа т
өрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Осака дахь ЕКГ, Салбар комисс 35
Лавлах утас: 06-6241-7761
090-8199-2839, 080-9304-1130, 070-3818-6662

Last Updated on Tuesday, 02 May 2017 06:18
 
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ PDF Print E-mail
Written by osaka   
Monday, 01 August 2016 00:00
There are no translations available.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм Таны энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

Монгол, Япон орны харилцаа өргөжин тэлж 2012 оноос Кансай бүсийн Осака хотноо Ерөнхий консулын газрыг байгуулан ажиллаж байна.

Монгол-Японы хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосон. 1998 оноос Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжин 2010 оноос Стратегийн түншлэлийн шатанд дэвшин, улмаар 2016 онд Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг байгуулж хүчин төгөлдөр боллоо.

Манай улсын гадаад бодлого, түүний хүрээнд тодорхойлсон Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр, Дэлхийн монголчууд хөтөлбөр мөн хоёр орны хооронд байгуулагдсан хэлэлцээр, албан ёсны санал санаачилгыг хэрэгжүүлэхэд тус консулын газрын тойрогт хамаарах Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болох Кансай бүс болон Баруун Японтой хөгжүүлэх шууд хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө хэмээн итгэж байна.

Монгол улсын Осака хот дахь Ерөнхий консулын газрын үйл ажиллагааны нэн чухал чиглэл бол Кансай бүс нутагт сурч, ажиллаж буй Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд Ерөнхий консулын газар иргэд Та бүхэндээ үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор өөрийн вэб хуудсыг ажиллуулж байна.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.

 

ГҮНЭЭ ХҮНДЭТГЭСЭН,

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСЫН

ОСАКА ХОТНОО СУУГАА

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.ДЭЛГЭРЦОГТ

 

Last Updated on Friday, 21 October 2016 00:36
 
Монгол бөхчүүдээ хүлээн авлаа PDF Print E-mail
Written by osaka   
Monday, 07 March 2016 08:20
There are no translations available.

Ерөнхий Консулын Газар Кансайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл, сумо бөхийн дэвжээнээ барилдаж буй монгол залуусыг хүлээн авч уулзав. Сумо бөхийн хаврын барилдаан, Сар шинийн баяр нь цаг хугацааны хувьд холгүй болох дашрамд ийм ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 4 дэх удаагаа Сар шинийн баярын золголт, Сумогийн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов. Их аварга Хакухо М.Даваажаргал, дэвжээний эзэн Ояагата Оото Кёкүтэнхо, Асасэкирюү Б.Дашням, Азүмарю С.Тодбилэг, Чёшёома Г.Мөнхсайхан нарын монгол сумочид, Осака болон Осака мужийн харъяа хотуудад амьдарч буй монгол аав, ээж нар оролцов.


Оролцогсод монгол үндэсний хувцсаа өмсөж ирсэн нь сонирхолтой байв. Энэ удаагийн арга хэмжээний идээ будааг монгол гэргий нарын гарын бууз, хуушуур чимсэн нь Ерөнхий Консулын газраас монгол иргэдтэй ойр дотно харилцан, хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйг харуулсан хэрэг болов. Монгол соёлоо үл мартах, эх орноороо бахархах үзлийг ямагт сануулж, сэтгэл зүрхийг нь монголоор хөглөж байх завшааныг өөрийн орны охид хөвгүүдэд мэдрүүлэх гэсэн ЕКГ-аас тавьсан зорилго биелэлээ олов.

Last Updated on Monday, 07 March 2016 08:30
 
Осака хотод Монголын баяр “Намрын баяр-2015” болов PDF Print E-mail
Written by osaka   
Wednesday, 04 November 2015 03:02
There are no translations available.

Өнгөрсөн амралтын өдөр Осакагийн Үндэсний Угсаатны Музейд монголд ээлтэй, монголыг сонирхсон япончууд, энэ бүс нутагт ажиллаж амьдарч буй монголчууд цугларцгаав. Энд “Намрын баяр-2015” арга хэмжээ гурав дахь удаагаа болов. Монгол Улсаас Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын ахалсан “Төгөлдөр Билгүүн Ундарга” төвийн уран бүтээлчид хүрэлцэн ирж, Монголын үндэсний урлагийн гайхамшгийг японы үзэгчдэд толилуулав. Хүн байгалийн хэлхээ уялдаанаас эхтэй, байгаль дэлхийг энэрэх үзэл нэвт шингэсэн, олон мянган жилийн тэртээгээс өвлөгдөн ирсэн нүүдэлчдийн соёлын нэгээхэн хэсгийг орчин үеийн хөгжлийн тэргүүлэх эгнээнд хүрсэн суурин соёлын үзэгчид ойлгож мэдэрч, талархан хүлээн авсан нь соёлын ялгааг харилцан хүндлэх, улс хоорондох иргэдийн ойлголцол нягтарч бэхжих, Монголыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц арга хэмжээ болов.

“Төгөлдөр Билгүүн Ундарга” төвийн тоглолтонд Монголын хойч ирээдүй болсон бяцхан үрс оролцсон нь үзэгчидийг гайхшруулж, алс холоос зорин ирсэн багачуудад талархлаа харамгүй илэрхийллээ. Монголчууд өв соёлоо балчир багаасаа бие сэтгэлдээ шингээн, тээж уламжилдаг онцлогийг япончуудад ойлгуулж, Монголоор бахархах, Монголоор гайхуулахын жишээг “Намрын баяр-2015” арга хэмжээ харуулж чадлаа. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Нүүдэлчдийн соёлын нууцаас” лекц уншсан нь тоглолтонд хүрэлцэн ирсэн япончуудад Монголын түүхийг, монгол ахуйг, нүүдэлчдийн амьдралыг, монгол ёс зан заншлыг мэдэж ойлгох, Монголтой дотносоход хүч нэмэв. Мөн Японы баруун бүс нутаг, Осака хотноо ажиллаж, амьдарч буй монголчуудын эх орноо гэх сэтгэлийн эрчийг чангалж, үр хүүхдүүд нь хэл соёлоо эрхэмлэн нандигнах хүсэлд нь хүч нэмэв. Японы Сумогийн дэвжээнд бяр чадлаа гайхуулж яваа Их аварга Хакухо М.Даваажаргал дүрст мэндчилгээ ирүүлж, Японд олон хүний итгэл найдварын төвд байгаа шинэ залуу бөх Ичиножёо А.Ичинноров өөрийн биеэр хүрэлцэн ирж олныг баясгав.


Арга хэмжээний үеэр Монголтой холбоотой ажилладаг төрийн болон олон нийтийн байгууллага, компани аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилан танилцуулах, бараа бүтээгдэхүүний дээжээ нийтийн хүртээл болгов. Гурав дахь удаагаа болж буй “Намрын баяр-2015” арга хэмжээг хамтран зохион байгуулдаг Осакагийн Үндэсний Угсаатны Музейн захирал Судо Кэнжи-д Монгол Улсын БСШУ-ны сайд Лу.Гантөмөрийн талархал илэрхийлсэнийг гардуулав. “Төгөлдөр Билгүүн Ундарга” төвийн уран бүтээлчид энэ удаагийн айлчлалаараа Японы Баруун бүс нутгийн Окаяама, Нара мужуудад аялан тоглолт хийлээ.

 

Last Updated on Wednesday, 04 November 2015 03:22
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 20

Links