Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Япон андууд золгож явна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 2-р сарын 04, Мягмар гариг, 08:58

 

 

Сар шинийн баяраар монголд элэгтэй гадаадыхан Монгол улсын төлөөлөгчийн газруудаар явж золгон мэндчилдэг тухай Та бүхэн сонсож байв уу. Өнөөдөр тийм нэгэн золголт Осака дахь Монгол улсын Ерөнхий Консулын газар боллоо. Монгол хүн гэж андуурам хоёр япон иргэн алд цэнхэр хадаг барьж, монгол дээл өмссөн хүрч ирэв. Тэд бол Осака хотод монгол хоолны газар ажилуулдаг Фүжихара Норитоши, орчуулагч Кимото Фүмико нар юм. Монгол зан заншлыг хүндэтгэн, уламжлалыг сахин дээдэлж чин сэтгэлээ өргөж яваа нь энэ. Н.Фүжихара нь Монголд жуулчлан явах үед монгол хүний найрсаг зан, уудам тал нутагт дурлан татагдаж, улмаар япончуудад монгол хоолыг таниулан мэдүүлэх хүсэлд автсан тухайгаа хуучилсан юм. Харин Ф.Фүмико нь монголчуудад сайн дураараа 14 жил япон хэл заажээ. Тэрээр Ховдын хязгаарт 6 жил сууж, баруун монгол аялгуугаар хүртэл ярьдаг аж. Жирийн монгол айлд амьдарсан нь энэ хоёр эрхэмийн Монголыг таних, монгол хүнтэй дотносоход хүргэсэн хүчин зүйл болсон гэнэ. Ёс ёмбогор төр төмбөгөр гэх ардын мэргэн үгийг дагаж япон андууд Монгол цагаан сарын ёсолгоо, дэг жаягийг ягштал баримтлан ийн золголтоо хийж явна. Монголоо гэсэн сэтгэл өвөртөлсөн тэдэнд талархаж байна

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 10, Даваа гариг, 10:53
 
Осакад сар шинийн баяр үргэлжилж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 2-р сарын 10, Даваа гариг, 10:34

Монголд элэгтэй гадаадынхан сар шинийн баярыг өргөн тэмдэглэдэг болжээ. Осакагийн Гадаад хэлний Их сургуулийн багш Р.Имаокагийн санаачлагаар Кансайн бүс нутагт Монголыг дэмжиж, хамтран ажилладаг японы байгууллага, иргэд хамтран өнгөрсөн ням гаригт “Цагаан сар”-ын баярын арга хэмжээг зохион байгуулсан нь үүний нэгэн илрэл гэлтэй. Ёдогава дүүргийн соёлын төвд болсон уг арга хэмжээнд “Момижи” ТББ-ын тэргүүн Ш.Ажиката, уртын дууч Ито Майко, Осакагийн Гадаад хэлний Их сургуулийн монгол хэлний ангийн оюутнууд болон Кансайд ажиллаж, амьдарч буй монголчууд зэрэг 60 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. ЕКГ-ыг төлөөлж 3 н.б.д Н.Эрдэнэбаатар, атташе Ж.Эрдэнэбулган нар сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн оролцов.

Энэ үеэр монгол оюутан, залуус сар шинийн баярыг тэмдэглэх ёс заншил, монгол үндэсний тоглоом наадгай, идээ ундааг япончуудад танилцуулж, хамтдаа тоглож наадан нэг өдрийг өнгөрөөлөө. Түүнчлэн монгол судлаач Нишимурагийн урилгаар Япон Улсад аялан тоглолт хийж яваа Дундговь аймгийн харъяат малчин Доржпалам, Баян-Өлгий аймгийн хүний их эмч Көгэршин нар морин хуур, домборын бэсрэг тоглолтоо толилуулсан нь олны анхаарлыг ихэд татсан юм.

Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 10, Даваа гариг, 10:57
 
Осака дахь ЕКГ-ын золголт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 2-р сарын 03, Даваа гариг, 09:03

XVII жарны “Тийн Ялгуусан” хэмээгч модон морь жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр Монгол Улсаас Японы Осака хотод суугаа ЕКГ-ын хамт олон сар шинийн золголтоо хийлээ.

Сар шинийн анхны золголтыг тохиолдуулан Кансай дахь “Монголын Ардын урлагийн холбоо”-ны тэргүүн морин хуурч М.Лхагвасүрэн болон С.Батсүрэн нар хүрэлцэн ирж, ЕКГ-ын жаврыг үргээн морин хуурын гайхамшигт аялгууг эгшиглүүллээ. Мөн Монгол гэрийг Япон орноор сурталчлан таниулах хэрэгт бүхнээ зориулан явдаг “Момижи” ТББ-ын тэргүүн Ш.Ажиката, монголч эрдэмтэн, угсаатан судлаач Нишимура нар уригдан оролцов.

Судлаач Нишимурагийн урилгаар Япон улс даяар аялан тоглолт хийж яваа морин хуур, домборын хослон тоглогч Дундговь аймгийн харъяат малчин Доржпалам, Баян-Өлгий аймгийн хүний их эмч Көгэршин нар зочилж, ая дуугаа өргөв.

ЕКГ-ын ажилтнууд тэдний гэр бүлийхэн монгол үндэсний дээл хувцасаа өмсөж, өөр өөрсдийн гарын бууз, цагаалга, амтат будаагаа бэлдэж, цагаан ширээндээ зоог болгон барилаа. Гадаад оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэд уламжлалт ёс заншлаа дээдлэн, өв соёлоо нандигнан уламжлах хэрэгт хувь нэмрээ оруулах нь монгол хүн бүрийн хичээн гүйцэтгэх үүрэг байхын жишээ болов.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 2-р сарын 03, Даваа гариг, 09:21
 
Сар шинийн мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 29, Лхагва гариг, 09:38

 

 
Малын эрүүл мэндийн чиглэлээр 5 сая доллар, боловсролын салбарт 3 сая долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 30, Пүрэв гариг, 06:15

Монголчууд эрүүл ахуйн шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдлээ. Японы Обихирогийн их сургууль Монголын Хөдөө Аж Ахуйн Их сургуультай хамтран цусны шимэгчээр малд үүсгэгддэг өвчнийг Монгол орны нөхцөлд тохируулан түргэн хугацаанд оношилж эмчлэх, түүний тархалтыг судлах чиглэлээр 5 сая долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Уг төслийг ХААИС-ын харьяа Мал эмнэлгийн хүрээлэн болон Обихирогийн их сургуулийн эгэл биетэн судлалын төв хамтран 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болоод байна. Монгол мал эрүүлжсэнээр эрүүл Монгол хүн бий болно гэдэгчилэн энэхүү төсөл нь Монгол оронд хамгийн хэрэгцээтэй салбарт хэрэгжиж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. ХААИС нь тус сургуультай 20 жил хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Япон улсад магистрын болон докторын сургалтанд 12 багш илгээж бүгд амжилттай хамгаалаад ирсэн байна. Эдгээр төгсөгчид нь уг төсөлийг хэрэгжихэд материаллаг бааз болж өгөх нь дамжиггүй бөгөөд Япон талаас нэмж 30 гаруй судлаачийг урт болон богино хугацаагаар Обихирогийн их сургуульд мэргэшил дээшлүүлэх сонирхолтой байгаа юм байна. Үүнээс 5 багш судлаачийг малын эрүүл мэндийн чиглэлээр докторын сургалтанд хамруулах хүсэлтээ Япон тал илэрхийлээд байгаа юм байна.

/Холбогдох мэдээллийг доорх хаягаар үзнэ үү/

http://www.montsame.gov.mn/index.php/mongol/mongolorond2/education/item/20308-2014-01-27-07-27-17

Мөн энэ сарын 16-нд манай улсад ажлын айлчлал хийсэн Японы гадаад хэргийн дэд сайд С. Кихара, Япон Улсын засгийн газраас гурван тэрбум иений зээлийг Монгол улсаас тус улсад инженер, технологийн чиглэлээр суралцагсдын тоог нэмэгдүүлж улмаар манай улсад инженерийн дээд боловсролыг хөгжүүлэхэд зориулж олгохоор болсоныг мэдэгдсэн байна. Энэ зээлээр Монгол Улсын Засгийн газар Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Инженер технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд хос хөтөлбөр буюу эхний хоёр жилийг Монголдоо, үлдсэн хоёр жилийг Япон улсад суралцан төгсөх хөтөлбөрт 320 оюутныг хамруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Япон улсад магистрын сургалтад 100 багш, докторын сургалтад 60 багшийг хамруулах юм байна. Мөн зэргийн бус буюу урт, богино хугацааны сургалтыг 321 удаа зохион байгуулж, мэргэжлийн сургуульд 200 оюутныг илгээж суралцуулах юм байна. Эдгээр сургалтанд хамрагдахад тодорхой түвшиний Япон хэлний мэдлэг шаардлагатай бөгөөд Англи хэлээр ч сургалт явагдах юм байна. Түүнчлэн хоёр талын хамтарсан 20 гаруй судалгааг ч мөн хийхээр төсөлд тусгагдсан байна. Төслийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг БШУЯ-нд олгосон байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг доорх хаягаар үзнэ үү.

http://politics.news.mn/content/169125.shtml

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 30, Пүрэв гариг, 06:18
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 8

Холбоос