Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Төв аймгийн залуус Тоттори мужид суралцах боломжтой PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 08:47

Япон Улсын Тоттори муж нь 2013 онд Монгол Улсын Төв аймагтай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд Төв аймгийн оюутан, залуусыг өөрийн их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан тус муж нь 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрийнхөө сонгон шалгаруулалтыг зарлаж, Төв аймгаас гаралтай, цаашид Тоттори болон Төв аймгийн харилцаа, хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж чадах залуусыг сонгон шалгаруулан сургахаар болсоныг нутаг нэгтнүүддээ уламжилж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Тоттори муж нь 590 мянган хүн амтай бөгөөд Японы бусад мужуудийг бодвол харьцангуй цөөн хүн амтай мужид тооцогддог хэдий ч лийр, тарвас тариалалтаараа дотооддоо дээгүүрт ордог. Тус муж нь дотоодын аж үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үүднээс Тоттори Их сургууль, Тотторигийн Хүрээлэн буй орчин судлалын Их сургууль, Тоттори коллеж, Ёнагогийн Үндэсний технологийн коллеж зэрэг их, дээд сургуулиудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Тоттори муж нь Төв аймагтай хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаагаас гадна жил бүр Төв аймгийн хүүхэд, багачуудыг хүлээн авч айлчлуулдаг уламжлалтай болсон. Тус мужид өнөөдрийн байдлаар манай улсын 20 гаруй иргэн оршин сууж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 22, Лхагва гариг, 04:54
 
2014 оны мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 12-р сарын 26, Пүрэв гариг, 08:04

 

 
Элчин сайд С.Хүрэлбаатар Осака хотод ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 01:32

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар 11 дүгээр сарын 16-ны өдөр Осака хотноо ажиллав. Элчин сайд 16-ны өдрийн үдээс өмнө Японы соён гэгээрүүлэгч, их зохиолч Шиба Рёотарогийн гэр музейд зочилж, “Шиба Рёотаро ба Монгол” үзэсгэлэнтэй танилцлаа. Элчин сайдыг гэр музейн захирал, “Шиба Рёотаро сан”-гийн тэргүүн Үэмура Ёүко, музейн орлогч захирал хатагтай Үэмура Мотоко нар угтан авч музейн үйл ажиллагаа, Шиба Рёотаро зохиолчийн Монголын талаар бичиж туурвисан бүтээл, судалгааны талаар танилцуулж, дэлгэрэнгүй тайлбар өглөө.

Элчин сайд С.Хүрэлбаатар, Ерөнхий консул Ч.Куланда нар Осакагийн Олон Улсын Их сургууль дээр зохион байгуулагдаж буй Японы Монгол судлаач эрдэмтдийн намрын чуулга хуралдаанд оролцов. Японы Монгол судлалын нийгэмлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Монголын нийгмийн тогтолцооны байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Энэ нийгэмлэг нь жилд хоёр удаа хавар, намар Кантоо болон Кансайн бүсэд Монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай юм.

 

Энэ удаагийн намрын чуулга хуралдаанд Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй залуу судлаач зэрэг 60 гаруй хүмүүс оролцож, долоон үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Хуралдааныг зохион байгуулсан Осакагийн Олон Улсын Их сургуулийн удирдлага, Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн нар Элчин сайд болон Ерөнхий консулыг тусгайлан хүлээн авч уулзан, сургуулийн үйл ажиллагаа болоод монгол судлалын өнөөгийн нөхцөл байдал, хандлага, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон.

Хуралдаанд Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын өнөөгийн хөгжил, хэтийн төлөв, Монгол, Японы харилцаа, үүнд монгол судлаач эрдэмтдийн гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлууд, цаашдын чиглэлийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

Кансайн бүсэд буюу Осакагийн Их сургуулийн Гадаад хэлний дээд сургуульд 1927 оноос Монгол хэлний ангийг нээн хэл, түүх соёл, утга зохиолыг судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд тухайн үед хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогүй байсны улмаас Өвөр Монголын багш нар урилгаар ажиллаж, жилд дунджаар 10 гаруй оюутан элсэн суралцдаг байжээ. Элчин сайд С.Хүрэлбаатар харъяа байгууллага болох Осака хот дахь Монголын Ерөнхий Консулын газарт ажиллаж, тус консулын газрын ажил байдалтай танилцаж, дипломат ажилтнуудад заавар зөвлөлгөө өгч, тодорхой баримтлал, чиглэлүүдийг ажил үүрэгтээ тусгаж ажиллахыг санал болгов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 08:15
 
Илтгэл хэлэлцүүлэв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 08:07

Японы Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яам, “New Business Kansai” (“NBK”) эдийн засгийн бүлэглэлээс хамтран зохион байгуулсан семинарт Ерөнхий Консул Ч.Куланда “Өсөн дэвших Монгол улс” сэдвээр презентаци хийлээ.

“New Business Kansai” нь 17 жилийн өмнө Японы Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яамны ивээл дор байгуулагдсан ба Кансайн бүс нутгийн 7 муж болон Осака хотноо үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ)-ээс бүрдсэн эдийн засгийн томоохон бүлэглэл юм.

“NBK” нь гишүүдийнхээ бизнес үйл ажиллагааг дэмжих, бизнесийн шинэлэг санаа олоход нь туслах үзүүлэх зорилгоор олон улсын байгууллагын төлөөлөгчид, элчин сайд, судлаачдыг урьж оролцуулан сургалт, семинар зохион байгуулдаг уламжлалтай аж.

Энэ удаагийн семинарт Осака хотын блокт харъяалагдах 30 компаний төлөөлөл оролцов. Ерөнхий консул Ч.Куланда өөрийн илтгэлийн хүрээнд Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн, түүнээс өмнөх болон хойшхи үеийн Монгол Улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн тулгамдсан асуудал, бизнесийн өнөөгийн орчин, Япон-Монголын хоорондын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улмаар Монголд бизнес эрхлэх боломжийг танилцуулсан юм.

 

Оролцогчид Монгол дахь гадаад худалдааны орчин, түүний дотор экспорт, импортын гол нэрийн бүтээгдэхүүний тухай илүүтэй сонирхож байсан бөгөөд Ерөнхий консул Ч.Куланда тэдгээрт зохих мэдээлэл, хариултыг өгсөн болно.

NBK-ийн гишүүн байгууллагууд гадаад харилцаагаа өргөжүүлэх, худалдаа бизнесийн орчинг гадаад ертөнцөд тэлэх зорилго тавьсан өнөө үед энэхүү семинар болсон нь японы бизнесийхэнд Монголд хөрөнгө оруулах итгэлийг төрүүлэхэд ихээхэн дөхөмтэй хэрэг болов. Осака дахь ЕКГ-ын зүгээс Кансайн бүсийн ЖДҮ-чид Монголд хөрөнгө оруулах эхлэлийг тавих үүднээс “NBK”-тэй хамтран бизнесийн багийг Монголд айлчлуулах зорилго тавин ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 08:36
 
Осака хотод “Намрын баяр” зохиогдлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 10-р сарын 29, Мягмар гариг, 07:34

Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газраас “Намрын баяр” буюу “Монголын нэг өдөр” арга хэмжээг 10 дугаар сарын 26-ны өдөр Осака дахь Үндэсний угсаатны зүйн музей /Минпакү/-д зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Кансайн бүс нутагт анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд Үндэсний Угсаатны зүйн музейн дэмжлэг уг арга хэмжээг зохион байгуулахад ихээхэн нэмэр нөөлөг болсон билээ.

Кансайн бүс нутагт Монголын талаар мэдээлэл өгөх, сурталчлах, улмаар хоёр орны иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж өргөжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Японы ГХЯ-ны Кансай бүс дэх салбар, Осака муж, Осака хотын захиргаа, Кансайн дипломат корпусын төлөөлөгчид болон тус бүс нутагт амьдран сууж буй монголчууд, Монголыг дэмжиж хамтран ажилладаг японы байгууллага, хувь хүмүүс зэрэг нийтдээ 1,000 гаруй хүн оролцсон өргөн дэлгэр арга хэмжээ боллоо.

Энэ үеэр МИАТ ХК, Монгол Улсын Соёлын өргөмжит элч С.Норико, Тоёока хот дахь Монгол Үндэсний музей, “Казэ” аялал жуулчлалын байгууллага, Дархан хотын “Наран” хүүхдийн асрамжийг төвийг дэмжигч Бэрүна зэрэг Монголтой хамтран ажилладаг байгууллага, иргэд сурталчилгааны цэгээ нээн ажиллуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд уртын дуу, хөөмий болон морин хуур сонирхогч япончууд ая дуугаа эгшиглүүлэн, өсвөр насны охид япон үндэсний бөмбөрийн тоглолтоо толилууллаа.

“Намрын баяр” арга хэмжээнд Монголоос “Киви” хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулсан нь Монголын орчин үеийн дуу хөгжмийг Японд сурталчлан танилцуулсан, оюутан залуусын хүсэн хүлээсэн онцлог үйл явдал боллоо.

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид үндэсний бөх, хөөмийн тэмцээн, шагайн харваа, оньсон тоглоом зэргийг ихэд сонирхож, идэвхтэй оролцсон бөгөөд үндэсний дээл хувцасны үзүүлэн, Монгол эсгий бүтэгдээхүүний танилцуулга хийсэн нь олны анхаарлыг ихээхэн татлаа.

Цаашид ЕКГ-аас “Намрын баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 29, Мягмар гариг, 09:21
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 10

Холбоос