Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 10:18

Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор ЭСЯ-ны Консулын хэлтэс эсхүл ЕКГ-т биечлэн ирж бүртгүүлнэ. Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай:

1.    Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа (шюссан шёомейшё) эх хувь
2.    Эцэх эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
3.    Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
4.    Эцэг эхийн гадаад паспортын зурагтай болон хамгийн сүүлийн визтэй хуудасны хуулбар
5.    Эцэг эхийн түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар (гайгокужин тоорокушё )
6.    Эцэг эхийн түр оршин суугчийн үнэмлэхний баталгаа (кисай жико шёомэйшё)
7.    Төрснийг бүртгэх анкет / татаж авах /
8.    Үйлчилгээний хураамжгүй, тэмдэгтийн хураамж 500 иен /материалтайгаа хамт ирүүлнэ/

Хүүхдээ төрснөөс хойш 30 хоногийн дотор хүндэтгэх тодорхой шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсад оршин суугаа харъяа хорооны Засаг даргаас ам бүлийн тодорхойлолт, эсхүл Япон Улсад оршин сууж буй муж, дүүргээс ам бүлийн тодорхойлолт авах шаардлагатай болно.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 22, Мягмар гариг, 01:35
 

Холбоос