Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Хүүхдүүдээс хариу ирлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 6-р сарын 29, Даваа гариг, 09:28

Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Юуны өмнө их ажлын дундуур биднийг хүлээн авч, үнэтэй цагаа зориулсанд талархал илэрхийлье. Та бүхний ярианаас Монгол гэх агуу орны тухай маш дэлгэрэнгүй мэдээллийг олж авлаа. Мөн бидэнд дүрс бичлэг, гэрэл зураг үзүүлж тайлбар хийсэн, манайхны урьдчилан өгсөн асуултын хариуг мэдээлэлдээ давхар оруулж өгсөн болохоор маш ойлгомжтой байлаа. Хамгийн түрүүнд ЕКГ-т орох үед хэлсэн “Монголын газар нутагт хөл тавьлаа гэж ойлгож болно” гэдэг үгийг сонсоод, дээрээс нь Монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглож наадсан нь бидний хувьд яг л Монголд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэв. Үүнээс гадна бидэнтэй дурсгалын зураг авахуулж, бэлэг дурсгалын зүйлс өгөх зэргээр хамгийн сүүлийн мөч хүртэл халуун дотноор хүлээн авсанд дахин дахин талархаж байгаагаа хэлье. Цаашид боломж олдвол Монголын талаар илүү ихийг мэдэхийг хичээх болно. Дашрамд ийм завшаанаар сурч мэдсэн зүйлийг өөрийн амьдрал, ирээдүйдээ хэрэгжүүлэхийн төлөө явах болно. Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.

2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр

Хирошима хотын Оцүка дунд сургууль

2 дугаар ангийн 6 дугаар бүлэг, 3 дугаар групп /Ю.Таками, М.Накаикэ, А.Танимото, Х.Харагүчи, Х.Танабэ, М.Накамура, К.Такашима, Н.Цүчияа/


Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 6-р сарын 29, Даваа гариг, 09:36
 

Холбоос