Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол бөхчүүдээ хүлээн авлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2016 оны 3-р сарын 07, Даваа гариг, 08:20

Ерөнхий Консулын Газар Кансайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл, сумо бөхийн дэвжээнээ барилдаж буй монгол залуусыг хүлээн авч уулзав. Сумо бөхийн хаврын барилдаан, Сар шинийн баяр нь цаг хугацааны хувьд холгүй болох дашрамд ийм ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 4 дэх удаагаа Сар шинийн баярын золголт, Сумогийн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов. Их аварга Хакухо М.Даваажаргал, дэвжээний эзэн Ояагата Оото Кёкүтэнхо, Асасэкирюү Б.Дашням, Азүмарю С.Тодбилэг, Чёшёома Г.Мөнхсайхан нарын монгол сумочид, Осака болон Осака мужийн харъяа хотуудад амьдарч буй монгол аав, ээж нар оролцов.


Оролцогсод монгол үндэсний хувцсаа өмсөж ирсэн нь сонирхолтой байв. Энэ удаагийн арга хэмжээний идээ будааг монгол гэргий нарын гарын бууз, хуушуур чимсэн нь Ерөнхий Консулын газраас монгол иргэдтэй ойр дотно харилцан, хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйг харуулсан хэрэг болов. Монгол соёлоо үл мартах, эх орноороо бахархах үзлийг ямагт сануулж, сэтгэл зүрхийг нь монголоор хөглөж байх завшааныг өөрийн орны охид хөвгүүдэд мэдрүүлэх гэсэн ЕКГ-аас тавьсан зорилго биелэлээ олов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 3-р сарын 07, Даваа гариг, 08:30
 

Холбоос