Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 10:21

ЯПОН УЛСЫН ИРГЭНТЭЙ ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

Гэрлэлтийг аль улсад бүртгүүлэхээс хамааран бүрдүүлэх материал бага зэрэг ялгаатай байна.
I. Гэрлэлтийг Япон улсад бүртгүүлэх тохиолдолд / Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам болон Осака хотод суугаа Ерөнхий консулын газарт бүртгэлийг хийнэ/
II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд / Улаанбаатар дахь УБЕГ-т бүртгэлийг хийнэ/

I. Гэрлэлтийг Япон улсад бүртгүүлэх тохиолдолд бүрдүүлэх материалууд:

-Монгол улсын иргэний бүрдүүлэх материал:
1. Гадаад паспортын хуулбар 2 хувь
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
3. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
4. Гэрлэж байсан эсэх талаарх УБЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 45 хоног байна/ 1 эх хувь болон түүний хуулбар
5. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх ЦЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 90 хоног байна/ 1 эх хувь болон түүний хуулбар
6. МУ-д байнга оршин суудаг засаг захиргааны тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
7. Япон улсын гадаад иргэний түр оршин суугчын үнэмлэхний хуулбар 2 хувь
8. Түр оршин суугчийн үнэмлэхний баталгаа 1 эх хувь болон түүний хуулбар
9. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
10. Ажил болон сургуулийн тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
11. Консулын үйлчилгээний хураамж 2000 иен. /бэлнээр тушаах, эсвэл дансанд шилжүүлж баримтыг авчирна/

-Япон улсын иргэний бүрдүүлэх материал:
1. Ургийн бичиг /Эх материал/
2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар байж болно/
3. Хаягийн тодорхойлолт.

Гэрлэлтээ бүртгүүлэхээр ЕКГ-т хандахдаа дээрх материалыг бүрэн бүрдүүлж ирнэ. Консулын ажилтан дээрхи материалуудыг шаардлага хангасан гэж үзвэл "Гэр бүл болох болзлыг хангасан " тухай тодорхойлолтыг гаргаж өгөх бөгөөд уг тодорхойлолтыг японы холбогдох засаг захиргааны байгуулагад авч очиж японы талд гэрлэлтээ бүртгүүлнэ. Үүний дараа гэрлэх хос хоёул өөрийн биеэр ЭСЯ эсхүл ЕКГ-т хүрэлцэн ирж гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай. Гэрлэлтийг бүртгүүлсэн тухай гэрчилгээг ДТГ-аас олгоно.

II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд Япон улсын иргэний бүрдүүлэх материалууд:
1. Гэрлэхийг хүссэн өргөдөл бичиж, монгол хэл дээр албан ёсны орчуулга
хийлгэж нотариатаар баталгаажуулсан байх.
2. Гэр бүлийн талаарх Японы холбогдох байгуулагын тодорхойлолт
3. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/
4. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар цагдаагийн газрын тодорхойлолт
5. Монгол улсад амьдрах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх эрх бүхий байгуулагын тодорхойлолт
6. Иргэний бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
7. Цээж зураг 1 хувь
8. Виз бүртгэлийн зөрчилгүйн тодорхойлолт.
Дээрх материалуудыг бүрдүүлж Улаанбаатар дахь ГИХАЭА-нд гэрлэх тухай хүсэлтээ гаргана.
Жич: Гадаад хэл дээр бичигдсэн тодорхойлолтыг монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулсан байна.

III. Гэрлэлтээ бүртгүүлэх монгол хосуудын хувьд дараах материалыг гэрлэхийг хүсэгч тус бүр бүрдүүлнэ:

1. Гадаад паспортын хуулбар /Зурагтай хэсэг болон визтэй хэсгийн/
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Гэрлэж байсан эсэх талаарх УБЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 45 хоног байна/ 1 эх хувь
5. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх ЦЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 90 хоног байна/ 1 эх хувь
6. МУ-д байнга оршин суудаг засаг захиргааны тодорхойлолт 1 эх хувь
7. Япон улсын гадаад иргэний түр оршин суугчын үнэмлэхний хуулбар
8. Түр оршин суугчын үнэмлэхний баталгаа 1 эх хувь
9. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
10. Ажил болон сургуулийн тодорхойлолт 1 эх хувь
11. Үйлчилгээний хураамж 2000 иен. /бэлнээр тушаах, эсвэл дансанд шилжүүлж баримтыг авчирна/

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 09:04
 

Холбоос