Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 10:21

Гадаад пасспорт шинээр авахад бүрдүүлэх материал

  1. Иргэний үнэмлэхний хуулбар /2 хувь/
  2. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5x4.5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг,
  3. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ / татаж авах /
  4. Одоо байгаа гадаад паспортын зурагтай хуудас, оршин сууж буй визтэй хуудасны хуулбар /2 хувь/
  5. “Гайкокужин тоорокушёо”-ийн хуулбар /2 хувь/
  6. “Гайкокужин тоорокушёо кисай жико шёомэйшё” /эх хувь, 1 хувь хуулбарын хамт/
  7. Ажиллаж, сурч буй газрын тодорхойлолт
  8. Гадаад паспортын төлбөр 45 ам.долларыг бэлнээр нь материалуудын хамт ирүүлнэ /Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинээр тогтоон, үндэсний энгийн гадаад паспортыг шинээр захиалж авах төлбөр 48 500 төгрөг болов/
  9. Үйлчилгээний хураамж 2000 иен
  10. Гадаад паспортаа шуудангаар авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утас бүхий буцах дугтуйгаа материалтайгаа явуулна

Шинээр төрсөн хүүхдэд гадаад пасспорт авахад бүрдүүлэх материал

1. Төрсний гэрчилгээний хуулбар /2 хувь/

2. Эцгийн иргэний үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эцэг нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/

3. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/

4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2 хувь/

5. 3,5х4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, эгц урагшаа харсан цээж зураг /3хувь/

6. Гадаад паспортын төлбөр 40 ам.долларыг бэлнээр нь материалуудын хамт ирүүлнэ /Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинээр тогтоон, үндэсний энгийн гадаад паспортыг шинээр захиалж авах төлбөр 48 500 төгрөг болов/

7. Үйлчилгээний хураамж 2000 иен

8. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах

9. Гадаад паспортаа шуудангаар авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утас бүхий буцах дугтуйгаа материалтайгаа явуулна

Жич:

ЕКГ гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, шуудангаар ЕКГ-т ирүүлдэг. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 2-3 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.Түүнчлэн:

1.    Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн.  Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.
2.    Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.
3.    Өөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт буруу байх. Мэдүүлэгтээ АНУ-д болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй.
4.    Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг зэрэг шалтгаантай холбоотой тул Та шинэ паспортын материалаа бүрэн, үнэн зөв бөглөнө үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 28, Мягмар гариг, 05:32
 

Холбоос