Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Үндэсний энгийн гадаад пасспортын хугацааг сунгах PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 10:26

Гадаад паспортын хугацааг сунгуулахад дараах баримт бичиг шаардлагатай. Сунгалт хийлгэх хүсэлтийг паспортын хугацаа дуусахаас 1-2 сарын өмнө ЕКГ-т тавих бөгөөд дараах зvйлийг бvрдvvлж шуудангаар илгээх буюу биеэр ирж хийлгэнэ. Yvнд:

1. Гадаад паспорт

2. Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар болон хүчин төгөлдөр визтэй хуудасны хуулбар

3. Үйлчилгээний хураамж (1 жилийн 600 иен, чингэхдээ сунгалт хийгдээгүй хугацааны төлбөрийг нөхөн төлнө)

4. Ажил эсвэл сургуулийн тодорхойлолт

5. Гадаад паспортын сунгалтын маягт /татаж авах/

Жич:

1. Гадаад паспортын сунгалт хийлгэхдээ "Сунгалт" хуудас дээр сунгалт хийх зай байгаа эсэхийг анхаарна уу. Гадаад паспортын хугацааг 2 удаа сунгадаг тул сунгалт хийх зай дууссан тохиолдолд гадаад паспорт шинээр захиалах шаардлагатай болно.

2. Гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусахаас 1-2 сарын өмнө сунгалт хийх боломжтой.

3. Япон улсад зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн гадаад паспортын сунгалтыг тус улсын цагаачлалын албаны холбогдох байгууллагуудын тусгай хүсэлтийн дагуу хийнэ.

4. 2002 оны 11 сараас өмнөх паспортыг сунгахгүй тул шинээр паспорт авах шаардлагатай. Паспортын хугацааг дээд тал нь 1- 5 хүртэл жилээр сунгана.

5. Баримт бичгийг шуудангаар илгээх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 25, Баасан гариг, 08:55
 

Холбоос