Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ӨРГӨМЖИТ КОНСУЛУУД PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 10-р сарын 12, Мягмар гариг, 09:31

Монгол улс нь Япон улстай худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтын ажилагааг өрнүүлэх, хоёр орны найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх үүднээс 1998 оноос хойш өөрийн улсын Өргөмжит консулыг тус улсад томилж эхэлсэн бөгөөд одоогоор манай 3 Өргөмжит консулын газар /Осака, Нийгата, Фүкүока/ Япон улсад үйл ажилагаагаа явуулж байна.
Өргөмжит консулууд нь тухайн тойрогтоо Монгол Улсыг сурталчлан таниулах, монгол иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалах үйл ажиллагааг идэвхтэй явуулах, хүлээн авагч улстай, ялангуяа дараахь салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр голлон ажиллана. Үүнд:

- Худалдаа, эдийн засаг;
- Шинжлэх ухаан, технологи;
- Соёл боловсрол;
- Хүмүүнлэгийн салбар зэрэг болно.

Үүний зэрэгцээ Өргөмжит консулын хийж гүйцэтгэх ажил үүргийн дотор тойрогт нь байгаа Монгол Улсын байгууллага, иргэдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээг үүрэг хариуцлагын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх болон монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал ордог тул эрх ашгаа хамгаалуулах, хуулийн зөвлөгөө авах болон бусад асуудлаар тэдэнд хандаж болохыг зөвлөж байна. Чингэхдээ Өргөмжит консул өөрийнхөө ажиллах тухайн тойрогт хамаарах асуудлыг хүлээж авах учиртайг анхаарна уу.

1. Нийгата дахь Өргөмжит консулын газар

Өргөмжит консулын нэр: Накаяма Тэрүя /NAKAYAMA Teruya/
Консулын тойрог: Ниигата, Яманаши, Тояма, Ишикава, Фүкүи, Ямагата 

Хаяг: Honorary Consulate of Mongolia in Niigata, 10-2, Shinko-cho, Chuo-ku, Niigata city, Niigata prefecture, 950-0965, Japan

Tel.: 025-281-1040

Fax: 025-281-0001


2. Фүкүока дахь Өргөмжит консулын газар

Өргөмжит консулын нэр: ХАШИДА Коичи /HASHIDA Koichi/
Консулын тойрог: Кюүшү, Окинава

Хаяг: Honorary Consulate of Mongolia in Fukuoka, 1-23-35 Nanokawa, Minami-ku, Fukuoka, 815-0081, Japan

Tel.: 092-523-0140

Fax: 092-523-3858

3. Канагава дахь Өргөмжит консулын газар

Өргөмжит консулын нэр: Тоёоши Сато / Mr.Toyoshi Sato /

Консулын тойрог: Гүнма, Точиги, Ибараки, Сайтама, Чиба, Канагава

Хаяг:   Канагава муж, Сагамихара хот, Чюүо дүүрэг, Фүчинобэ 4-16-1 
Ажиллах цагийн хуваарь: Мягмар-Пүрэв 10:00-12:00, 13:00-15:00 цаг
Холбоо барих утасны дугаар: 042-704-7120 
Хариуцсан ажилтан:
Огавара Юүжи

住所: 252-0206 神奈川県相模原市中央区渕野辺4-16-1

TEL 042-704-7120

事務取扱時間: 火曜日・木曜日の10001200 13001500

担当者: 桜美林大学 大川原



 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 1-р сарын 11, Баасан гариг, 04:53
 

Холбоос