Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
БУЦАХ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 10:26

Буцах үнэмлэх олгох талаар

Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-д заасны дагуу

Буцах үнэмлэхийг үндэсний гадаад паспорт олгох боломжгүй бөгөөд эх орондоо буцаж ирэх Монгол Улсын иргэнд Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгоно.

- Буцах үнэмлэх олгоход дор дурдсан материал бүрдүүлнэ.

- ЕКГ-т хандсан буцах үнэмлэх олгохыг хүссэн өргөдөл. /Маягт/

- Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа

- Буцах үнэмлэх авах болсон нотолгоо буюу цагдаа, цагаачлалын албаны тодорхойлолт

- Цээж зураг 2 хувь (3.5Х4.5 см хэмжээтэй, цагаан артай)

- Хураамж 3000 иен

- Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа буюу бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт; хорих байгууллага, цагаачлалын албаны түр саатуулах байранд байгаа бол тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.

- Хил хамгаалах ерөнхий газар хилийн боомт дээр буцах үнэмлэхийг хураан авч Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлнэ.

Жич:

- Буцах үнэмлэхийг ажлын 3-5 хоногийн дотор гаргаж өгнө. Буцах үнэмлэх мэдүүлэх иргэдийн асууудлыг Улаанбаатар дахь УБЕГ-аас лавладаг учир тодорхой цаг зарцуулдаг болохыг анхаарна уу.

- Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэх олгохгүй болно.

- Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс хойш 90 хоногийн дотор Монгол улсын хилээр зорчин орох эрхийг олгодог. Энэ хуудсаар дайран өнгөрч буй оронд болон бусад улс оронд аялах болон зорчих, хонох боломжгүй зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 10-р сарын 10, Лхагва гариг, 01:01
 

Холбоос