Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХНИЙ ОРЧУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 10:32

Монгол Улсын жолооны үнэмлэх болон манай улсад олгогдож буй ОУ-ын жолооны үнэмлэхээр Япон улсад авто тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй болохыг иргэд анхаарна уу.

Монгол Улс 1968 оны “Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенц”-д 1997 онд нэгдэн орсон хэдий ч Япон Улс зөвхөн 1949 оны “Замын хөдөлгөөний тухай Женевийн Конвенц”-д нэгдэн орсон улсын хувьд зөвхөн тус конвенцид заасан шаардлага, стандартын дагуу хэвлэгдсэн жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн нутагт хүчин төгөлдөрт тооцдог ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийгдоорхи хаягнаас үзнэ үү:

http://www.keishicho.metro.tokyo.jp/foreign/traffic/geneva.htm

http://www.traffic-institute.mn/

Жолооны үнэмлэхний орчуулгын баталгаа хийлгэхэд шаардагдах материал:

1. Жолооны үнэмлэх

2. Хураамж 1000 иен.

3. ЕКГ-т хандсан өргөдөл / татаж авах /

4. Материалаа шуудангаар явуулж буй тохиолдолд хаяг, марк бүхий буцах дугтуй, холбогдох утасны дугаар

Жич:

а/ Японы Замын Цагдаагийн газарт японы жолооны үнэмлэх авахаар хүсэлт гаргаж буй иргэн нь үнэмлэх авсанаас хойш 3-аас доошгүй сарын хугацаатай автомашин жолоодсон туршлагатай байхыг шаарддаг болно.

б/ Мөн аливаа төрлийн хуурамч бичиг баримтыг хүлээн авахгүй байгаа ба үнэмлэх эзэмшигч нь жолооны үнэмлэхээ авах үедээ Монгол улсад оршин сууж байсан байх хатуу шаардлага тавьдаг болохыг анхаарна уу.

в/ Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий дугтуйгаа хамт ирүүлнэ үү.

г/ Японы зарим муж, дүүргийн Замын цагдаагийн газар Монгол Улсын жолооны үнэмлэхний талаар дэлгэрэнгүй лавлагаа шаарддаг болно. Энэхүү лавлагааг Монгол Улсын Замын цагдаагийн газраас авч, ЕКГ-т орчуулга хийж баталгаажуулна.


 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 10-р сарын 10, Лхагва гариг, 02:34
 

Холбоос