Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол Улсад зорчих виз мэдүүлэх PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2011 оны 8-р сарын 02, Мягмар гариг, 08:06

Япон улсын иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Япон улсын иргэд Монгол Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчино. Хэрэв 30-аас илүү хоногоор Монгол руу зорчих тохиолдолд виз мэдүүлэн авах шаардлагатай.

Монгол Улсад 30-аас дээш хоногоор зорчиход:

1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь Токио дахь ЭСЯ эсхүл Осака дахь ЕКГ-т цахим хэлбэрээр ирнэ.

2. Монгол Улсын ГИХАЭА-аас ирсэн зөвшөөрлийн дагуу ЕКГ зохих ангилалын виз олгох боломжтой болно. Зөвшөөрлийн дагуу виз мэдүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ:

- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт

- виз мэдүүлэх анкет

- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг

- материалааа шуудангаар явуулах тохиолдолд хаяг, марк бүхий буцах дугтуй

3. Монгол Улсын харъяат болон гадаад улсын харъяатын дундаас гарсан Монгол Улсын төрсний гэрчилгээтэй насанд хүрээгүй хүүхдэд 90 хоногоор Монгол руу хувийн хэргээр зорчих визийг Ерөнхий консулын газарт шууд мэдүүлэн авч болно. Бүрдүүлэх материал:

- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт

- виз мэдүүлэх анкет

- төрсний гэрчилгээний хуулбар

- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг

- материалааа шуудангаар явуулах тохиолдолд хаяг, марк бүхий буцах дугтуй

- визийн хуудасны хураамж - 400 иен, консулын үйлчилгээний хураамжгүй


Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Гадаадын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хоног хүртэл хугацаагаар зорчиход виз мэдүүлж авна. Виз мэдүүлэхэд:

- аялалыг зохион байгуулагч жуулчны байгууллагын захидал /хэрэв хувиараа аялалаар явах тохиолдолд очих болон буцах онгоцны тийзийн хуулбар, Монголд байх зочид буудлын захиалгын нотолгоо/

- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт

- виз мэдүүлэх анкет

- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг

- материалааа шуудангаар явуулах тохиолдолд хаяг, марк бүхий буцах дугтуй

Аялал жуулчлалаас бусад зорилгоор болон 30-аас дээш хоногийн хугацаагаар Монгол руу аялах тохиолдолд уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь Осака хотод суугаа Ерөнхий консулын газарт цахим хэлбэрээр ирэх бөгөөд түүнийг үндэслэн зохих ангилалын визийг олгоно.

Визийг ажлын 5 хоногийн дотор гаргана. Яаралтай визийг виз мэдүүлсэн өдөрт нь
Үйлчилгээний төрөл
Тэмдэгтийн хураамж (иен)
Үйлчилгээний хураамж
(иен)
Нийт (иен)
1.
30 хоног хүртэлх бүх ангиллын "Орох" виз
Нэг удаа
5000
500
5500
Хоёр удаа
10000
500
10500
2.
90 хоног хүртэлх бүх ангиллын "Орох" виз
Нэг удаа
10000
500
10500
Хоёр удаа
15000
500
15500
3.
"Дамжин-өнгөрөх" виз
Нэг удаа
3500
500
4000
Хоёр удаа
7000
500
7500
Олон удаа
10000
500
10500
4.
"Олон удаагийн" виз
6 сар хүртэлх
15000
500
15500
6 сараас 1 жил хүртэлх
30000
500
30500
5.
Виз шилжүүлэх, ангилал өөрчлөх
5000
500
5500

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 10-р сарын 10, Лхагва гариг, 02:49
 

Холбоос