Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Окаяамагийн улаан навчис дор Монгол судлаачид хоёр өдөр чуулав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 11-р сарын 17, Даваа гариг, 09:48

Эхний өдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр Окаяама хотын Окаяамагийн Их сургуульд “Японы монголч эрдэмтдийн холбоо”-ны 2014 оны намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ удаагийн хуралд тус холбооны хүндэт гишүүд, эрдэмтэн багш болон энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлж буй 50 гаруй судлаачид оролцож, 11 үндсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Эрдэм шинжилгээний хуралд Монголын түүх, хэл бичгийн судалгаа, Япон дахь монголын уран зохиолын судалгаа, нүүдэлчин айл өрхийн амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт, археологи, Монголд олдсон модон бүтээгдэхүүний судалгаа, Монголын сүүлчийн Эзэн хаан VIII Богд Жавзандамба, суварганы үүсэл хөгжил ба Хэрлэн барсын суварга, Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, айраг боловсруулах технологи судалгаа зэрэг өргөн хүрээтэй сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэлээ тавилаа. Монгол судлалын намрын хуралдаанд Монголоос суралцаж буй оюутнууд цөөнгүй оролцсон нь энэ удаагийн хурлын нэг онцлог байлаа.


2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар Окаяамагийн Их сургуульд хүрэлцэн ирж, монгол судлаачид, эрдэмтдийн дунд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын өнөөгийн хөгжил, Монгол-Японы харилцаа, хоёр улсын харилцаанд монгол судлаач эрдэмтдийн гүйцэтгэх үүрэг чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Энэхүү хэлэлцүүлэгийг Япон Улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулсан юм.

Элчин сайдын яамны санаачлага дор явагдсан хэлэлцүүлэгт Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий консул Ч.Куланда “Дэлхийн Монгол судлалын төлөв байдал”-ын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэж, Японы монгол судлаач, эрдэмтдэд хандаж санал, хүсэлт хүргэсэн юм. Тэрээр Монгол судлалын талаар төрөөс явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд судлаач эрдэмтэдтэй Монголын холбогдох байгууллагууд шинэ бодлого, шинэ харилцаагаа тэлэх сонирхолтой байгааг дуулгалаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 11-р сарын 17, Даваа гариг, 09:55
 
Монгол чацарганы давуу чанарыг япончууд үнэлж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 23, Пүрэв гариг, 05:45

Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог гэж Википедия дурдсан байна. Гэтэл Монголын чацаргана чанар, агууламжаараа онцгой сайн болохыг Японы судлаачид нотолж байна.

Тэсгим хүйтэн, аагим халуун, хэт хуурай, нарны хүчтэй туяанд тэсвэртэй Монголын чацарганы том жижиг 295 төрөл байгааг тогтоожээ. Чингис хаан цэргийн морьдод чацаргана өгөхийг зарлиг болгож байсан төдийгүй Их хаан өөрөө ч зооглодог байжээ. Мөн ЗХУ-ын сансарын нисгэгчдийн хэрэглэж байсан сансарын туяанаас хамгаалах эмийн найрлаганд чацаргана орж байсныг, 1988 оноос Хятад улс Олимпийн тамирчиддаа хүч тамир оруулахын тулд чацарганыг тамирчдын хүнсэнд оруулдаг болсныг японы эх сурвалжууд хэлж байна. Чацарганыг зүүн зүгийн Хятад, баруун зүгийн Англи хүртэлх өргөн уудам нутагт тархан суусан хүн зоны хэрэглээ болсон Евро-Азийн супер жимс хэмээн тодорхойлжээ. Япончууд монгол чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа нь талархууштай. Нэгэн үе бид ноолууран бүтээгдэхүүнээрээ гайхуулдаг байсан бол одоо Монгол чацаргана гэсэн шинэ монгол бренд бий болж, бидний үзүүлэх нэрийн хуудас нэгээр нэмэгдэж байна.

/Линкийг үзнэ үү/ 100%天然有機栽培サジー - yellowdoctor-jpn.com‎

2010 оны 3 дугаар сард Засгийн газраас “Чацаргана” хөтөлбөр баталжээ. Энэхүү хөтөлбөрт цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль хамгаалах, хүн амыг олон төрлийн амин дэм бүхий жимс жимсгэнээр хангахын тулд жил бүр 5 саяас доошгүй суулгац бэлтгэх, таримал чацарганы талбайг 2012 онд 10 мянган га, 2016 онд 20 мянган га-д хүргэх зорилго тавьсан аж. Эх орныхоо газар шорооноос мэндэлсэн чацарганыг монгол хүн өөрөө илүү ихээр эдэлж, хэрэглэвээс ид шидтэй эрдэнийн эзэн нь болох нь дамжиггүй.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 23, Пүрэв гариг, 06:03
 


Холбоос